• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
“ЭДЦС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс компанийн хэмжээнд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
42 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрчим хүчний яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу “ЭДЦС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” болон “Хөдөлмөрийн тухай” хууль, эрчим хүчний салбарын аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийг сурталчлан таниулах, мэдлэгийг түгээх, мэдээлэл солилцох, хандлагыг өөрчлөн, өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлэх, бүх нийтийн оролцоог хангах зорилтын хүрээнд нэгжүүдийн дунд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 цехийн 8 баг оролцсон бөгөөд тэргүүн байр эзэлсэн зуухан цехийн “Safety first” багийг Өргөмжлөл, 400,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн хими цехийн “Хүчилтөрөгч” багийг Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн дулааны шугам сүлжээ цехийн “Сэтгэмж” багийг Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр тус тус шагнав. Хамт олондоо ажлын амжилт хүсье!

2024-04-25 15:56:59