2021-09-03
“ЭДЦС”-ийн хүчин чадлыг СС50-3.43/1.27/0.25 МВт-ын турбогенератороор өргөтгөх төсөл 748 хоног буюу 2 жил 18 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж, төслийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа 2021 оны 09-р сарын 03-ны өдөр болж өнгөрлөө Дээрх өргөтгөл, шинэчлэлийн төслийн гүйцэтгэгч ”Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн” ХХК, ашиглагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, хяналтын шат шатны байгууллагууд, туслан гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд хийж дуусгав. Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.