• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
675 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрхэм уншигч, харилцагч танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай компанийн хамт олон Эрдэнэт хотынхоо гал голомтыг бадрааж, улс орныхоо хөгжлийн тулгуур болох цахилгаан дулааны эрчим хүчээр найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлж, тоноглолын найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. 
Монгол улсын эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх их бүтээн байгуулалтын ажил 748 хоног буюу 2 жил 18 хоногийн хугацаанд  амжилттай хэрэгжиж, станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болсон төдийгүй цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах өндөр ач холбогдол бүхий нөр их бүтээн байгуулалтын ажлын ард гарж чадсанд байгууллагынхаа нийт ажилтнуудаараа бахархаж байна. 
Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлийг түгээх ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, эрхэм харилцагч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.

Таныг хүндэтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   Б.БАТ-ЭРДЭНЭ
 

2022-10-24 16:49:07