• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
“Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон 2021” болзолт уралдааны дүн гарлаа.
302 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд тавих хамт олны хяналтыг өндөржүүлж, илэрсэн аюул, эрсдэл, зөрчлийг устгах ажлыг оновчтой зохион байгуулж, хөдөлмөрлөх ая тухтай, эрүүл эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор цехүүдийн дунд “Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон” болзолт уралдааныг 4 дэх жилдээ уламжлал болгон 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс, 2021 оны 12 дугаар сарын 15-ны хооронд жилийн турш амжилттай зохион байгууллаа. Жилийн эцсийн нийлбэр дүнг уралдааны журмын дагуу жилийн турш сар бүр авсан онооны нийлбэрийг нэгтгэж гаргав. Жилийн эцсийн нийлбэр дүнгээр Зуухан цех 9279.9 оноогоор 1-р байр, Хими цех 7933.5 оноогоор 2-р байр, Турбин цех 7730 оноогоор 3-р байр эзэллээ. Хамгийн олон аюул, эрсдэлийг  илрүүлж, эрсдэл бууруулах талаар оновчтой санал санаачлага гарган хамт олноо манлайлан ажилласан Цахилгаан цехийн цахилгаан тоноглолын засварын слесарь Ш.Мөнхбаяр, ДШС цехийн дулаан оруулгын слесарь Н.Тайванбат нарыг “Аюулгүй ажиллагч” ажилтнаар шалгаруулав.

 Уралдаанд амжилттай оролцож

·         Тэргүүн байр эзэлсэн Зуухан цехийн хамт олныг “Шилжих явах цом”, Өргөмжлөл, 800.000₮

·         Дэд байр эзэлсэн Хими цехийн хамт олныг Өргөмжлөл, 600.000₮

·         Гутгаар байр эзэлсэн Турбин цехийн хамт олныг Өргөмжлөл, 400.000₮

·         Цахилгаан цехийн цахилгаан тоноглолын засварын слесарь Ш.Мөнхбаярыг “Аюулгүй ажиллагч” өргөмжлөл, 100.000₮

·         ДШС цехийн Дулаан оруулгын слесарь Н.Тайванбатыг “Аюулгүй ажиллагч” өргөмжлөл, 100.000₮ -өөр тус тус шагнаж урамшууллаа.

Ажилтнуудын идэвхи оролцоо жилээс жилд сайжирч аюулыг илрүүлж, эрсдэлийг бууруулан ажиллаж байна. Уралдааны дүгнэх үзүүлэлтэнд нарядын систем, эрсдэлийн үнэлгээ, ХАБЭА-н хяналтын картын зөрчил зэрэг үзүүлэлтийг нэмж оруулсан нь уралдааны үр дүнг нэмэгдүүлсэн юм.

2022-10-14 00:00:00