Захиргаа удирдлагын хэлтэс нь компанийн хэмжээнд хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх ажлын хүрээнд компанийн алба, хэлтэс, цехүүдийн жилийн эцсийн ажлын тайлан хамгаалалтын арга хэмжээг 2019 оны 12-р сарын 26, 27-нд зохион байгуулж, ажиллалаа.
1. Тайлан хамгаалалтанд 1 алба, 5 хэлтэс, 8 цех, 85 инженер техникийн ажилтан оролцож, 2019 онд дэвшүүлсэн гол зорилт, өмнөх оны үзүүлэлтэй харьцуулсан судалгаа, батлагдсан зардлын хэмнэлт, хэтрэлт, нэвтрүүлсэн шинэ арга барил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аюулыг мэдээлэх хуудас, аюулыг арилгах талаар хийсэн ажлууд, судалгаа, эрсдэлийн түвшинг тогтоох, үйлдвэрлэлийн саатал, доголдлоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлууд, судалгаа, компанийн хэмжээнд мөрдөгдөх хууль дүрмийн хэрэгжилт, сахилгын зөрчил, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор цехүүдийн ИТА нарын албан тушаал бүрээр бичсэн тайлан, ажлын байрны тодорхойлолт, мөрдөн ажиллах дүрэм, журмуудыг нэгтгэж, эмхэтгэсэн байдал, бүтээмжийн ажлууд, бүтээлч даалгавраар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явц гэсэн үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлтийг өгч, нэгдсэн дүнг гарган, 2020 онд анхаарч ажиллах зөвлөгөө, үүрэг чиглэлийг өгч ажиллав.
2. Компанийн хэмжээнд ажиллаж байгаа орон тооны бус зөвлөлүүдийн хийсэн ажлуудын тайлан хамгаалалтыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Сургалт арга зүйн зөвлөл, ХАБЭА-н зөвлөл, галын инженер техникийн комисс, ёс зүйн зөвлөл, цол зэрэгтэй инженерүүдийн зөвлөл, өмч хамгаалах байнгын зөвлөл, баримт бичиг нягтлан шалгах комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, техникийн комисс, эцэг эхийн зөвлөл, хөдөлмөрийн маргаан таслах комисс, залуучуудын холбоо, бүтээмжийн зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл тус бүр ажлын чиг үүргийн дагуу компанийн удирдлагуудад хийсэн ажлаа танилцуулав.
Компанийн инженер техникийн ажилтан бүр өөрийн хариуцсан тоног төхөөрөмж, ажилдаа судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөн, инновацийн бодлогын хүрээнд ойрын 5,10 жилд шинэчлэл хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудыг гарган компанийн удирдлагуудад танилцуулах ажлыг зохион байгууллаа.