• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
Цахилгаан дулаан үйлдвэрлэл
1472 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дулааны эрчим хүч

 

            “ЭДЦС” ТӨХК нь 1987 онд ашиглалтад орж  ПТ-12-35/10М маркийн 1 ширхэг, Р-12-35/5М маркийн 2 ширхэг  нийт 3 турбин, БКЗ-75-39фб маркийн 7 зуухтай, 302.5 Гкал  дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтайгаар  ашиглалтад орсноор Эрдэнэт хотын дулаан хангамжийг хариуцан ажиллах болсон.

            2021 оны 9 сард СС-50-3.43/1.27/0.25 маркийн 35 МВт-ын турбогенератороор өргөтгөснөөр 425.5 Гкал   дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтайгаар жилд 703.8 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн усаар 624.7 мян.Гкал, уураар 27.1 мян.Гкал дулааны эрчим хүч түгээн, дотоод хэрэгцээндээ 52 мян.Гкал дулааныг зарцуулан ажиллаж байна.

Халаалтын улиралд “ЭДЦС” ТӨХК-ийн мэдлийн 330 ААНБ, “Эрдэнэт Ус ДТС”   ОНӨХК-ийн мэдлийн 65-н УДДТ-ийн үндсэн халаалт, халуун ус, салхивчийн нийт 144 Гкал/ц-ийн тооцоот ачаалалтай ажилладаг. Хэрэглээг эх үүсвэрээс 1500С/700С-ын температурын графикаар, сүлжээний шууд усны даралтыг 1.52 МПа буцах усны даралтыг 0.54 МПа-аар барьж, Ду 600мм 3.5 км, 2ду400мм-ийн голчтой 6.4 км шугамаар 2550 тн/ц усыг  дамжуулан ажилладаг.

 

Цахилгаан эрчим хүч

 

“ЭДЦС” ТӨХК нь 1987 онд ашиглалтад орж ПТ-12-35/10М маркийн 1ширхэг, Р-12-35/5М маркийн 2ш нийт 3 турбин, БКЗ-75-39фб маркийн 7 зуухтай суурилагдсан хүчин чадал 36 МВт, төслийн хүчин чадал 28.8 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтайгаар  ашиглалтад орсон.

            2021 оны 9 сард СС-50-3.43/1.27/0.25 маркийн 35 МВт турбогенератороор өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал 71 МВт, төслийн хүчин чадал 63.8 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин  чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өргөтгөл хийснээр жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүч дунджаар 2.6 дахин нэмэгдэж 432.1 сая.кВтц , түгээлт 2.1 дахин нэмэгдэж 370.5 сая.кВтц цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд буюу “ЦДҮС” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын “Эрдэнэт 220 кВ”-ын дэд станцад 110кВ-ын 63 МВа-ын трансформатор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан нийлүүлж байна. Дотоод хэрэгцээндээ 58.7 сая.кВтц буюу 13.59%-ийг зарцуулж байна.

Манай станц эрчим хүчний системд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээр 5.3%-ийг эзэлж байна. 2025 онд ДЦС-уудын нэгдсэн сүлжээний оргил ачаалалд 71 МВт ачаалалтай ажиллалаа.

 

            Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн дагуу эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчийг нийлүүлж,  Эрдэнэт хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

2022-10-19 10:23:09