• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
ТГ-4 өргөтгөл
737 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИЙГ СС-50-3.43/1.27/0.25  маркийн ТУРБОГЕНЕРАТОРын ӨРГӨТГӨЛИЙН Товч танилцуулга

Монгол улсын Улсын Их хурлын эдийн засгийн байнгын хорооны 2015 оны  02-р тогтоол, Засгийн газрын 2015 оны 211, 464 –р тогтоол, шийдвэрийн дагуу “ЭДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын төрийн өмчит Hunan Industrial Equipment Installation компанитай 2015 оны 12-р сарын 09-ний өдөр гэрээ байгууллаа.

 

Ажлыг нийт 51,8 сая долларын хөрөнгөөр 2019.08.16-наас 2021.09.03-ны хооронд барьж гүйцэтгэсэн. Төслийн хөрөнгө оруулалтын 85%-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15%-ийг Монгол улсын хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлсэн.

 

Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих,110Кв-ын 63Мва-ын трансформатор, ил хуваарьлах байгууламж, 3,1 км цахилгаан дамжуулах агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, дотоод хэрэгцээний 6/0,4Кв-ын трансформатор, тэжээлийн усны насос, сүлжээний усны насос, эргэлтийн усны насос, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулагдсан.

 

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5 - 3,0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт юм.

 

Төслийн үр дүнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41,3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 8-9 жилд нөхөгдөхөөр тооцоолол гарсан.  Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нь 71 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай,  425.5Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болсон.

 

100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг станцаас 1-р цэг хүртэл ф600мм-ийн голчтой шугамыг ф700мм-ийн голчтой шугамаар өргөтгөсөн тохиолдолд ойрын 25-30 жилд бүрэн хангах өргөтгөл хийгдэж байгааг онцлон тэмдэглэе.

2022-10-19 10:23:42