Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооноос хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэн аж ахуйн нэгж байгууллагын хамтын гэрээгээр хөдөлмөр нийгмийн баталгааг ханган, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаараа тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.