Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулж буй "Эрүүл, аюулгүй ажил - Бидний суурь эрх" уриатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Компанийн хэмжээнд дотоод хяналтын хэлтсээс "Зөв хандлагатай байж, Зөв дадлыг төлөвшүүлье" уриан дор ХАБЭА өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Компанийн нэгжүүд идэвхтэй оролцож, хүн бүр дасгал, хөдөлгөөнөөр эрч хүчээ нэмсэн, зөв хандлага, зөв дадлыг уриалсан, шинэ өнгө төрхтэй ажлын цамцаар ижилссэн, зөв дадал, сайн туршлагаа хуваалцсан, зөв зохистой хооллолтоор эрүүл мэндээ дэмжсэн, эрүүл байхын үндсийг ойлгож, ухаарсан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны мэдлэгээрээ өрсөлдсөн, хөрөнгө оруулалт хийсэн, бие биедээ эерэг хандлага, инээмсэглэлийг бэлэглэсэн нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүллээ. Дотоод хяналтын хэлтсийн хамт олноос Компанийн бүх ажилтнууддаа эрүүл энх, ажлын амжилтыг хүсье! Дахин сануулахад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зөв хандлага, зөв дадлаас эхэлнэ". Баярлалаа.