Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай Компанийн хувьд үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, "Зул өргөх" үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жилийн "Зул өргөх" үйл ажиллагаанд ерөнхий инженер болон алба, хэлтэс, цехийн дарга, ИТА нарын төлөөлөл оролцлоо.