• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон - 2023” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажлын байрны аюулыг илрүүлэх, үйлдвэрлэлийн осолд хүргэж болзошгүй ажлын байрны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэгжийн удирдлага, ИТА нарын манлайлал, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, зөв хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд цехүүдийн дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс уламжлал болгон зарласан “Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон - 2023” болзолт уралдааныг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Болзолт уралдааны журмын дагуу сар бүр авсан онооны нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн цахилгаан цехийн хамт олныг Шилжин явах цом, Өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн зуухан цехийн хамт олныг Өргөмжлөл 800,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн хими цехийн хамт олныг Өргөмжлөл, 600,000 төгрөгөөр тус тус шагнав. Хамт олондоо ажлын амжилт хүсье!

2024-02-27 17:11:50