• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ ДАДАЛ УРИАН ДОР БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ДҮРСТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд компанийн хэмжээнд зөв хандлага, зөв дадал уриан дор богино хэмжээний дүрст бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хяналтын хэлтсээс дээрх уралдааныг зарласан бөгөөд уралдааны хүрээнд тус хэлтсээс “Дулааны шугам сүлжээ цехийн мэдлийн худагт үзлэг хийх” ажилбарыг сонгож, өөрсдийн ИТА нарыг хамруулж, богино хэмжээний дүрст бичлэгийг зохиомжилж, компанийн фейсбүүк цахим бүлэгт нийтэлсэн. Тус уралдаанд нийт 7 цех(түлш дамжуулах, зуух, турбин, цахилгаан, хими, дулааны хянах хэмжүүр, автоматик, дулааны шугам сүлжээ) идэвхтэй оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд бэлтгэсэн богино хэмжээний дүрст бичлэгийг компанийн фейсбүүк цахим бүлэгт нийтэлж, нийт ИТА, ажилтнуудад танилцууллаа. Уралдаанд ирүүлсэн богино хэмжээний дүрст бичлэгүүд нь зураг авалтын хувьд ажлын байранд бодитоор зурагжуулсан, агуулгын хувьд бидний нүд дасал болсон алдаануудыг сануулж, нарядын системийн мөрдөлт, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хэрэглээний тухай Зөв хандлага, Зөв дадлыг уриалсан, дүрст бичлэгийн чанар, дуу оруулалт сайтай болжээ. Уралдаанд ирүүлсэн 7 бичлэгийг комиссоор үзэж, шалгаруулалтыг санал хураалтын дүнгээр шийдвэрлэлээ. Үүнд:  I байр ДХХА цех  II байр Хими цех  III байр Цахилгаан цех Уралдаанд эхний 3 байранд орсон цехийг удирдамжийн дагуу мөнгөн шагналаар урамшуулав.

2024-05-03 17:49:54