• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян - 2024” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/1075 тоот албан бичигт дурдсан удирдамжийн хүрээнд компанийн хэмжээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян - 2024” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Сарын аяны хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөөг гарган батлуулж, хэрэгжилтийг ханган, тайланг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар руу цахимаар болон цаасаар хүргүүлэв.

2024-05-08 11:49:13