• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг амжилттай зохион байгууллаа
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 тоот “Журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу “Чадамж, боломж” сургалтын төвтэй хамтран, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны болон ажил олгогч эздийн, эрсдэлтэй ажлын байрны гэрчилгээ олгох сургалтуудыг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулав. Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ажлын байран дахь аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, бууруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, осолд өртөгсдөд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх, гал түймрийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх тухай ойлголтуудыг хөтөлбөрийн дагуу хүргэв. Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалтад нийтдээ 295 ажилтан хамрагдаж, цахимаар шалгалт өгсөн нь нийт ажилтны 63,4 хувийг эзэлж байна. Намар 09 дүгээр сард 2 өдрийн сургалтыг зохион байгуулах бөгөөд дээрх өдрүүдэд ээлжийн амралттай, өвчтэй, хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөтэй байсан ажилтан нарыг хамруулна.

2024-07-03 12:37:51