2024.08.17-ны өдөр ЭДЦС ТӨХК нь салбарынхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлж нээв. Монгол улсын Эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг түүчээлэн, төрөлх хотынхоо галыг манаж, гэрэл дулаанаар хангах буянтай үйлсийг бүтээж яваа нийт ажилтнууд, тус үйлдвэрийг барьж байгуулсан үе үеийн ахмад буурлууд та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой, “Эрдэнэтийн ДЦС”ТӨХК байгуулагдсаны түүхт 37 жилийн ой, “Эрчим хүчний салбарын ажиллагсдын баярын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, эрч хүч, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.