“ЭДЦС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Хөдөлмөрийн тухай” болон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг сурталчлан таниулах, мэдлэгийг түгээх, мэдээлэл солилцох, хандлагыг өөрчлөх, өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлэх, бүх нийтийн оролцоог хангах зорилтын хүрээнд нэгжүүдийн дунд “ЦЕНТАВР” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 цехийн болон алба, хэлтсийн хамтарсан, нийт 9 баг оролцсон бөгөөд тэргүүн байр эзэлсэн хими цехийн “Safety” багийг Өргөмжлөл, 400,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн дулааны шугам сүлжээ цехийн “Джоуль” багийг Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн цахилгаан цехийн “Аянга” багийг Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр тус тус шагнав. Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнд хими цехийн сорьц авагч М.Эрдэнэтуул түрүүлж, 50,000 төгрөгөөр шагнуулав. Хамт олондоо ажлын амжилт хүсье!