“ЭДЦС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Хөдөлмөрийн тухай” болон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг сурталчлан таниулах, мэдлэгийг түгээх, мэдээлэл солилцох, хандлагыг өөрчлөх, өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлэх, бүх нийтийн оролцоог хангах зорилтын хүрээнд нэгжүүдийн дунд “ЦЕНТАВР” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 8 цехийн болон алба, хэлтсийн хамтарсан, нийт 9 баг оролцсон бөгөөд тэргүүн байр эзэлсэн механик цехийн “Genius squad” багийг Өргөмжлөл, 400,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн турбин цехийн “Илч - Энэрги” багийг Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн алба, хэлтсийн хамтарсан “Таван Од” багийг Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр тус тус шагнав.
Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнд хими цехэд сорьц авагч М.Эрдэнэтуул түрүүлж, 50,000 төгрөгөөр, мөн хими цехэд түлш тосны техникч Г.Батцэцэг удаалж, 40,000 төгрөгөөр, захиргаа, удирдлагын хэлтэст нууцын ажилтан Л.Алтансүх гутгаар байрыг эзэлж, 30,000 төгрөгөөр тус тус шагнуулав.
Хамт олондоо ажлын амжилт хүсье!