• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
10 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ХЭМАБ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ” ХХК-тай байгуулсан EPP/25Ү-41 дугаартай ажил үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын 14, 15, 20, 21, 22, 23, 24-ний өдрүүдэд компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дараах сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

  1. Нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт;
  2. Ажил олгогч эздийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт;
  3. Химийн бодистой харьцах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт;

            Дээрх сургалтуудад компанийн хэмжээнд нийт 463 ИТА, ажилтан хамрагдахаас 422 хамрагдсан бөгөөд хамрагдалт 91,14 хувьтай байна.

            Компанийн хамт олондоо сургалтаар бататгасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгээ ажилдаа мөрдлөг болгож, өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна.

2025-11-03 19:55:06