• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “ОСОЛ, АЮУЛ, ЭРСДЭЛГҮЙ АЖИЛЛАГЧ ХАМТ ОЛОН 2025” болзолт уралдааныг амжилттай зохион байгууллаа
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажлын байрны аюулыг илрүүлэх, аюулаас үүдэн, үйлдвэрлэлийн осолд хүргэж болзошгүй ажлын байрны эрсдэлийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэгжийн удирдлага, ИТА нарын манлайлал, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, зөв хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд цехүүдийн дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс уламжлал болгон зарласан “ОСОЛ, АЮУЛ, ЭРСДЭЛГҮЙ АЖИЛЛАГЧ ХАМТ ОЛОН 2025” болзолт уралдааныг 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

            Болзолт уралдааны журмын дагуу сар бүр авсан онооны нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ ЦЕХ-ийн хамт олныг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР, дэд байр эзэлсэн ЦАХИЛГААН ЦЕХ-ийн хамт олныг ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР, гутгаар байр эзэлсэн ХИМИ ЦЕХ-ийн хамт олныг ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР, уралдааны хугацаанд хамгийн олон аюулыг мэдээлэн, эрсдэл бууруулах, арилгах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журмын зөрчилгүй, хамт олноо манлайлан ажилласан зуухан цехийн ээлжийн засварчин Б.Чойнямсүрэнг “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГЧ АЖИЛТАН”, дулааны шугам сүлжээ цехийн дулааны шугам хоолойн слесарь Б.Нарантуяаг “ХАБЭА МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУ АЖИЛТАН”-аар тодруулан тус тус ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР, уралдааны хугацаанд хамгийн олон удаа “ӨГЛӨӨНИЙ ХАБ” үйл ажиллагааг зохион байгуулсан ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ-ийн ашиглалтын хэсэг, ХИМИ ЦЕХ-ийн лабораторийн хэсэг-ийг МӨНГӨН ШАГНАЛААР тус тус шагнав.

            Хамт олондоо ажлын амжилт хүсье!

2025-12-30 16:21:26