• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
2022 оны жилийн эцсийн тайлан хамгаалалт
204 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022 оны алба, хэлтэс, цехүүдийн тайлан хамгаалалт

            Жил бүр уламжлагдан ирсэн алба, хэлтэс, цехүүдийн дарга, инженер техникийн ажилтан, албан хаагчид оролцсон тайлан хамгаалалтын үйл ажиллагаа 2023 оны 01 дугаар сарын 16,17,18,23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тайлан хамгаалалтыг дараах чиглэлээр явуулав.

  1. Алба, хэлтэс, цехүүдийн ажилд 2022 онд дэвшүүлсэн гол зорилт, төлөвлөгөөт ажлын биелэлт, өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулсан судалгаа, биелээгүй ажил болон оршиж буй дутагдлын талаар
  2. Батлагдсан зардлын зарцуулалт, хэмнэсэн зардал, арвилан хэмнэлт
  3. Бүтээлч даалгавар, зорилтын биелэлт
  4. Гадна болон дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авсан арга хэмжээ
  5. Саатал, технологийн сахилгын зөрчил, тоноглолын бэлэн байдал
  6. ХАБЭА-н зөрчил
  7. Сахилга хариуцлага, цаг ашиглалт
  8. Бүтээмж, ШБАЗ, Сэргээн босголт, Санал санаачлага
  9. Их засвар, ажлын үр ашгийн тооцоо
  10. Нийт ИТА нар өөрийн зүгээс болон тухайн алба, хэлтэс, цехийн зүгээс юу хийх,  удирдлагын зүгээс ямар ажил дэмжүүлэх талаар зорилго тавин ажиллаж байгаа талаар тайлагнав. 

Тайлан хамгаалалтанд алба, хэлтэс, цехийн дарга, ИТА нар нийт 122 ажилтан оролцлоо

2023-01-27 10:26:56