ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2023 оны 04 сарын 14-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: “К5-ын скруббер, турбовентур, хэсэгчлэн солих их засвар, элэгдлийн хамгаалалт, хими хамгаалалт хийх” ажил гүйцэтгүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ЭДЦС/202301023-rr “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “К5-ын скруббер, турбовентур, хэсэгчлэн солих их засвар, элэгдлийн хамгаалалт, хими хамгаалалт хийх” ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. Тендерийг 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 сарын 27-ны өдрийн, 10 цаг 00 мунит -т зохион байгуулна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. /Тендерийн баримт бичгийн талаар тодруулга авах хүсэлт хүлээн авах хугацаа хуанлийн 5 хоногоос багагүй байна./ Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцагаан баг, “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, 4 давхар 423 тоот, Утас: 7035-3168, Факс: 7035-3718