• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
“Үнсэн сан №2-ын даланг 1,5м-ээр өндөрлөх ажил”-ыг гүйцэтгүүлэх
154 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТАВИГДАХ ШААРДЛАГА Холбогдох заалт A. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1 Захиалагч: “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК 2 Шалгаруулалтын нэр: “Үнсэн сан №2-ын даланг 1,5м-ээр өндөрлөх ажил” 3 Санхүүжилтийн эх үүсвэр нь: Өөрийн хөрөнгө 4 Нийт төсөвт өртөг: 422,123,069 /дөрвөн зуун хорин хоёр сая нэг зуун хорин гурван мянга жаран ес/-н төгрөг Б. БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА 5 Баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг захиалагчид хүргүүлэх хаяг: Хүлээн авагчийн нэр: Инженерийн албаны дарга П.Ганбат Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “ЭДЦС” ТӨХК, 4 давхар, 423 тоот. Утасны дугаар: 7035-0951, 8811-7196 Цахим шуудангийн хаяг: info@erdenetpp.mn 6 Санхүүгийн чадавхын талаар энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах бусад баримт: “Шаардана” 1.Арилжааны банкнаас олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт ирүүлнэ. (Судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт). 2. Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн өргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. 3. Татварын тодорхойлолт. 7 Оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2022 оны санхүүгийн тайланг Аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. 8 Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: “Шаардана” Барилга хот байгуулалтын яам. - БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-3.4 Дулааны гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт Зам тээврийн яам. - 2.8.2.5 Бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил Дээрх заалтуудаас аль нэг нь байж болно. 9 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана. Уг ажлыг гүйцэтгэхэд: - удирдах, - хяналт тавих, - тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилчид, - ХАБ-ын ажилтан тус бүр дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх Ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын талаар мэдээлэл ирүүлэх /Диплом, компанийн болон мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргах/ 10 Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: “Шаардана” 1. Эксковатор-2 ширхэг 2. Индүү /10тн/-1 ширхэг 3. Ус шүршигч машин-1 ширхэг 4. Грейдер-1 ширхэг 5. Ачааны өөрөө буулгагч автомашин-1ширхэг гэх мэт Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бичиг баримтын хуулбар хувийг ирүүлэх 11 Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай” 12 Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: “Шаардана” Үүнд: 1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 2. НӨАТ-ын татварын суутган төлөгчийн гэрчилгээ /НӨАТ төлөгчийн гэрчилгээ/-ний хуулбар 3. Гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлнэ. 13 Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: “Тохируулахгүй тогтмол байна” В . МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ 14 Шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх эсэх: “Тийм” Гүйцэтгэлийн баталгаа ирүүлнэ- 3 хувь Г. БУСАД 15 Урьдчилгаа төлбөр олгох эсэх: 1. Ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгоно. 2. Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж болно. ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ ГЕН 4.1. Ажил эхлэх хугацаа: Гэрээ батлагдсан өдрөөс ГЕН 4.2. Ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй хөтөлбөр (төлөвлөгөө) ирүүлэх хугацаа: Гэрээ байгуулах өдөр ГЕН 4.9. Ажлын явцын тайлан гаргах хуваарь болон ирүүлэх хугацаа: Гамшгийн эрсдэл, хугацааны давагдашгүй хүчин зүйл үүссэн тул хуанлийн 45 /дөчин тав/ хоногийн хугацаанд гүйцэтгэж дуусгах. ГЕН 5.2. Үнийн тохируулга: “Хийхгүй” ГЕН 5.4. Урьдчилгаа төлбөр олгох эсэх: 1. Ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгоно. 1. Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж болно. ГЕН 5.5. Урьдчилгаа төлбөр олгох хугацаа: ГЕН 5.6. Төлбөр төлөх хугацаа: Ажлын гүйцэтгэл гарсаны дараа 60 хоног Төлбөрийг хэсэгчилсэн төлөх бол төлбөр төлөх үе шатны хугацаа: ГЕН 6.1. Урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлэх хугацаа: ГЕН 6.8. Чанарын баталгаа: Чанарын баталгаа шаардах эсэх: Чанарын баталгаа шаардана Чанарын баталгааны хэмжээ: Гэрээний үнийн дүнгийн 5 хувь ГЕН 6.14. Баталгаат хугацаа: 8 сар ГЕН 7.5. Даатгал: Гүйцэтгэгч хариуцна. ГЕН 10.21. Захиалагчийн төлөх алдангийн хувь: Алдангийн хувь: хоног тутамд 0.1 хувь ГЕН 10.22. Гүйцэтгэгчийн төлөх алдангийн хувь: Алдангийн хувь: хоног тутамд 0.1 хувь

2023-10-24 09:53:06