“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 2024 оны 04-р сарын 10-ны өдөр 1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дугаарын тогтоолоор батлагдсан ‘’Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай’’-ыг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “ЭДЦС’’ ТӨХК-ийн ажиллагсдын цайны газрын зориулалтаар 426,9 м2 талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарлаж байна. 2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн 09цаг 00 минуттанд хүлээн авна. Материал хүлээн авах хаяг: “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 401 тоот, Бичиг хэргийн ажилтанд битүүмжилж ирүүлнэ. Материал нээх хугацаа, хаяг, байршил 2024 оны 04-р сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутанд “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 423 тоот өрөөнд нээнэ. Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ 1 метр/кв-ыг түрээслэх үнэ 6,000 /зургаан мянга/-н төгрөг Түрээслэгч үйл ажиллагаа эрхэлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад мэдээлэл 1. Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл Түрээслэгчийг сонгон шалгаруулах заавар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу дүгнэнэ. Оролцогчийн бүрдүүлж ирүүлэх материал 1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат/ 2. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /нотариат/ 3. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /нотариат/ 4. Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын гэрээний хуулбар /е-баримтаар нотлоно/ 5. Компанийн үйл ажиллагааны танилцуулга /2 болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх/ 6. Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн хоёр жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/ 7. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом /ноториатаар баталгаажуулах/ Үүнд: мэргэжлийн тогооч, хоол зүйч, нийтийн хоолны технологич г.м 8. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал 9. Орц, норм, технологийн баримт бичиг, 10. Хоолны цэсний үнийн санал, Үүнд: өдөрт 1 ажилтны хоолны үнийн дээд хягаар 9,160 /есөн мянга нэг зуун жар/-н төгрөгөөс доош үнийн санал бэлтгэн ирүүлэх, 11. 1-р хоол, 2-р хоол, эмчилгээний хоол, ширхэгийн хоол, салад гэсэн төрлөөр үнийн санал ирүүлэх 12. Өдөрт 200-250 хүнийг нийтийн хоолоор үйлчлэх хүчин чадалтай, түүнд тохирсон боловсон хүчинтэй байх. Үүнд: • Менежер -1 • Тооцооны ерөнхий нягтлан -1 • Ахлагч тогооч -1 • Туслах тогооч -3 • Бэлтгэгч -2 • Үйлчлэгч -2 • Касс -1 Санхүүгийн тооцоололд ашиглагдах нэмэлт мэдээлэл 1. Ус, дулааны төлбөрөөс бүрэн чөлөөлнө. 2. Цахилгааныг сард 5000 кв хүртэл 0 төгрөгөөр тооцно. 3. Үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжтэй /ирж танилцах/ 4. Жилийн борлуулалтын орлого 600,000,000 /зургаан зуу/-н сая төгрөгөөс дээш байх Жич: 1. Эх хувь болон хуулбар хувийг тус тусад нь битүүжлэх 2. Оролцогч сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалыг жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. 3. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр болон итгэмлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Хоцорсон оролцогчийн материалыг хүлээн авахгүй. 4. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно. 5. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. 3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ‘’Эрдэнэтийн ДЦС’’ ТӨХК-ийнн байранд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 7035-3168, 8811-7196 утсаар болон erdenetpp.energy.mn цахим хуудаснаас авах ба contracterdenetpp@gmail.com хаяг руу асуух зүйлээ илгээнэ үү. Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК өөрийн байр, 1 давхар, Ажилчдын цайны газар. Холбогдох мэргэжилтэн: Б.Сонормаа /ХААХ-ийн мэргэжилтэн/ Холбоо барих утас: 8811-7196, contracterdenetpp@gmail.com