• Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК
  • +976 70350951
  • info@erdenetpp.mn
ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
88 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 2024 оны 05-р сарын 14-ны өдөр 1. Өмгөөллийн үйлчилгээ авах ажлын даалгавар “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарт холбогдох улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаартай актыг хучингүй болгуулах нэхэмжлэхийн шаардах бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 123 дугаартай магадлалыг Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилган, 123.2.2-т заасан хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 123.2.3-т заасан хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, 123.2.4-т заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгч буюу “Эрэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчид өмгөөлөлөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлэх, 2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 05-р сарын 16-ны өдрийн 09цаг 00 минутанд хүлээн авна. Материал хүлээн авах хаяг: “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 401 тоот, Бичиг хэргийн ажилтанд битүүмжлэх эсхүл info@erdenetpp.mn хаягаар ирүүлэх Холбоо барих утас: 7035-0951 Материал нээх хугацаа, хаяг, байршил 2024 оны 05-р сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутанд “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, Үнийн санал авах дээд үнэ 20,000,000 /хорин сая/ төгрөг Тавигдах шаардлага: Захиргааны хэрэгт дагнаж өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан бол давуу тал болно. Жич: 1. Оролцогч сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж ирүүлэх 2. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр болон и-майл хаягаар ирүүлэх, хоцорсон оролцогчийн саналыг хүлээн авахгүй. 3. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно. 4. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК өөрийн байр, Холбогдох мэргэжилтэн: М.Ванчиндорж /хуулийн зөвлөх/

2024-05-14 22:21:53