“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИЙН “ЭРЧИМ СААМ” СУВИЛАЛЫН ГАЗРЫГ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 2024 оны 06-р сарын 17-ны өдөр 1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дугаарын тогтоолоор батлагдсан ‘’Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай’’-ыг үндэслэн Булган аймгийн Бугат суманд байрлах “ЭДЦС’’ ТӨХК-ийн “Эрчим саам” сувилалын газрын 292м2 талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарлаж байна. 2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 06-р сарын 24-ны өдрийн 09цаг 00 минуттанд хүлээн авна. Материал хүлээн авах хаяг: “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 401 тоот, Бичиг хэргийн ажилтанд битүүмжилж ирүүлнэ. Материал нээх хугацаа, хаяг, байршил 2024 оны 06-р сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутанд“ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 423 тоот өрөөнд нээнэ. Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ 1 метр/кв-ыг түрээслэх үнэ 6,000 /зургаан мянга/-н төгрөг Түрээслэгч үйл ажиллагаа эрхэлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусадмэдээлэл Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг байх Түрээслэгчийг сонгон шалгаруулах заавар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу дүгнэнэ. Оролцогчийн бүрдүүлж ирүүлэх материал 1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат/ 2. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /нотариат/ 3. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /нотариат/ 4. Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын гэрээний хуулбар /е-баримтаар нотлоно/ 5. Компанийн үйл ажиллагааны танилцуулга /2 болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх/ 6. Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн хоёр жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/ 7. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом Үүнд: мэргэжлийн тогооч, хоол зүйч, нийтийн хоолны технологич г.м 8. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал 9. Орц, норм, технологийн баримт бичиг, 10. Нэг амрагч хоногийн төлбөрийн мэдээлэл ирүүлэх /төлбөрт юу юу багтах талаар мэдээлэл/ 11. Өдөрт 60 хүнийг нийтийн хоолоор үйлчлэххүчин чадалтай, түүнд тохирсон боловсон хүчинтэй байх. Үүнд: • Менежер • Тооцооны ерөнхий нягтлан • Ахлагч тогооч • Туслах тогооч • Бэлтгэгч • Үйлчлэгч Санхүүгийн тооцоололд ашиглагдах нэмэлт мэдээлэл Үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжтэй /ирж танилцах/ Жич: 1. Эх хувь болон хуулбар хувийг тус тусад нь битүүжлэх 2. Оролцогч сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалыг жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. 3. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр болон итгэмлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Хоцорсон оролцогчийн материалыг хүлээн авахгүй. 4. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно. 5. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. 3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ‘’Эрдэнэтийн ДЦС’’ ТӨХК-ийнн байранд ирж мэдээлэл авч болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 7035-3168, 8811-7196 утсаар болон erdenetpp.energy.mn цахим хуудаснаас авах ба contracterdenetpp@gmail.com хаяг руу асуух зүйлээ илгээнэ үү. Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК Холбогдох мэргэжилтэн: Б.Сонормаа /ХААХ-ийнмэргэжилтэн/ Холбоо барих утас: 8811-7196, contracterdenetpp@gmail.com