ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 2024 оны 12-р сарын 26-ны өдөр Ажлын зорилго: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг системчлэх, зохион байгуулах, үр дүнтэй явуулах үүднээс дотооддоо мөрдөж ажиллах хөдөлмөрийн эрх зүйн холбогдол бүхий баримт бичгийн загварыг тусгайлан боловсруулах, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, ажлын байрны тодорхойлолт, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, нууцын жагсаалт, аюулгүй ажиллагааны заавар гэх мэт баримт бичгийг боловсруулах, хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаанд зөвлөгөө өгөх зэрэг хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Хугацаа: 1 сар Эхлэх хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дуусах хугацаа: 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Байршил: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “ЭДЦС” ТӨХК Үндэслэл: Захиалагч компани болох “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Ажлын даалгавар: “ЭДЦС” ТӨХК-ын дотоод үйл ажиллагаанд хэрэглэгддэг дотогшоо чиглэсэн эрх зүйн баримт бичгүүдийг шинэчилсэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга, баримтлалд нийцүүлэх Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулах Хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний төслийг шинэчлэн боловсруулах Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах Нууцын жагсаалт, аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулах Тавигдах шаардлага болон ажлын туршлага: Зөвлөх үйлчилгээний баг нь хуулийн этгээд байх бөгөөд холбогдох чиглэлээр доод тал нь 1 жил хүртэлх ажлын туршлагатай байх шаардлагатай. Төлбөрийн нөхцөл: Ажлын хөлсийг төлбөрийн стандарт арга буюу ажлын үр дүнд үндэслэн хэлбэрээр, гэрээнд заасны заасны дагуу ажлын даалгаврын төлбөрийг урьдчилж төлж болно. Төлбөрийг Монгол төгрөгөөр олгох бөгөөд ажлын хөлсөнд холбогдох бүх зардал, татвар зэрэг багтсан байна. Санал ирүүлэх: Шалгаруулалтанд санал ирүүлэх бөгөөд шаардлага хангасан хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. Энэхүү зөвлөх үйлчилгээний цар хүрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга 3. Багийн гишүүдийн дэлгэрэнгүй намтар /боловсрол, мэргэжил, ажлын туршлагын мэдээлэл, мэргэжлийн диплом, сертификатын хуулбар/ 4. Энэхүү зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх арга зүй, аргачлал болон ажлын нарийвчилсан төлөвлөгөө, багийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг тусгасан техникийн санал Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн 09цаг 00 минутанд хүлээн авна. Материал хүлээн авах хаяг: “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 401 тоот, Бичиг хэргийн ажилтанд битүүмжлэх эсхүл info@erdenetpp.mn хаягаар ирүүлэх Холбоо барих утас: 7035-0951 Материал нээх хугацаа, хаяг, байршил 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутанд “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, Үнийн санал авах дээд үнэ 20,000,000 /хорин сая/ төгрөг Тавигдах шаардлага: Захиргааны хэрэгт дагнаж өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан бол давуу тал болно. Жич: 1. Оролцогч сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж ирүүлэх 2. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр болон и-майл хаягаар ирүүлэх, хоцорсон оролцогчийн саналыг хүлээн авахгүй. 3. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно. 4. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. Холбогдох мэргэжилтэн: Б.Сонормаа /ХААХ-ийн мэргэжилтэн