2.5.1. тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дулааны эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний техникийн боломж;
2.5.2. 5 Гкал/цаг болон түүнээс дээш ачаалалтай дулааны хэрэглээ болон эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаарх Диспетчерийн үндэсний төвийн горимын тооцоо, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагуудын санал;
2.5.3. дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх тохиолдолд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, Диспетчерийн үндэсний төвийн горимын тооцоо, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагуудын санал.
2.6. Техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ. Хүсэлт гаргагч нь өөрийн хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар цахим систем болон бусад хэлбэрээр мэдээлэл авч болно.
2.7. Техникийн нөхцөлийг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулж 2 жил хүртэл хугацаагаар олгоно. Хугацааг нэг удаа 1 жилээр сунгаж болно.
2.7.Техникийн нөхцөл олгогч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргагчийн хамт дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдох техникийн боломж, хамгаалалтын зурвас зөрчсөн эсэхийг газар дээр нь тодорхойлж, хүчин чадал, сүлжээний гидравлик тооцоо, шаардлагатай өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөн, холбогдох зардлын тооцоог хийж судалж шийдвэрлэнэ.
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан болон дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ. Үүнд:
9.1.1. дулааны эрчим хүчийг гэрээнд заагаагүй зориулалтаар ашигласан, ус, дулааны алдагдлыг нормд заасан хэмжээнээс хэтрүүлсэн;
9.1.2. эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөл бүрдүүлээгүй буюу техникийн нөхцөлийн шаардлагыг зөрчсөн, зөвшөөрөлгүй барилга байгууламж холбож дулаан авсан;
9.1.3. хангагчаас тооцоолж битүүмжлэн тавьсан, тохируулах хэрэгсэл (сопло, шайба)-ийг дур мэдэн өөрчлөх буюу авах замаар бусдын дулаан хангамжийг доголдуулсан;
9.1.4. тооцооны хэмжүүрт оруулахгүй зүй бусаар холболт хийж, дулаан (уур, ус) авч ашигласан;
9.1.5. хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан усны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөөгүй.
9.2. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч болон хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэртээ шалтгааныг тодорхой зааж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тоолуур болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ.
9.3. Эрчим хүчний хангамж, хэрэглээг нь түдгэлзүүлсэн тухай шийдвэрт заасан шалтгааныг хэрэглэгч арилгасан тухайгаа хангагчид мэдэгдэж шалгуулахаас өмнө уг тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглахгүй.
6.1.Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр олгохгүй. Үүнд: 6.1.1.Газрын (өмчлөх, эзэмших) маргаантай болон газрын гэрчилгээ, кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн байх,
6.1.2.Техникийн нөхцөл авахад энэхүү журмын 2.3-т заасан материалыг дутуу бүрдүүлсэн бол хүлээн авах боломжгүй, мөн 2.4-т заасан хүсэлтийн онцлогоос хамаарсан нэмэлт бичиг баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгөөгүй тохиолдолд,
6.1.3.Иргэн, хуулийн этгээдийн объектыг сүлжээнд холбоход тоноглолын нөөц хүрэлцэхгүй байх, шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн сүлжээ үүсэх боломжийг хаах тохиолдолд,
6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс иргэн, хуулийн этгээдийн объектыг холбуулах техникийн боломжгүй гэсэн санал ирүүлсэн тохиолдолд техникийн нөхцөл олгохыг хориглоно. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээ техникийн боломжтой үед үндэслэлгүйгээр татгалзаж болохгүй. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.)
6.2.Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:
6.2.1.Техникийн нөхцөл авахын тулд техникийн хэрэглээний өгөгдлүүдээ зориуд буруу тодорхойлсон,
6.2.2.Техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаанд сүлжээнд холбогдоогүй.
6.2.3.техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 2.3 дахь заалтад тусгасан бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн саналыг үндэслээгүй техникийн нөхцөл олгосон тохиолдолд; (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.)
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Горим, тооцооны инженер: Ж.Ууганжаргал
Холбогдох утас: 99876098
Цахим хаяг: Uugaakhan@gmail.com