1. хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар;
3. техникийн нөхцөл олгох шаардагдах барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг;
4. шаардлагатай дулааны ачааллын тооцоо (Гкал/цаг);
5. хувийн өмчийн дулааны шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл.
Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.6, "ЭДЦС"ТӨХК-ийн дулааны техникийн нөхцөл олгох журмын 1.14 зүйлүүдэд тус тус заасны дагуу хүсэлтийг 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. энэхүү журмын 5.1 заалт "Иргэн, хуулийн этгээдийн объектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбоход хүсэлт судлах, техникийн нөхцөл олгох, техникийн нөхцөлийн дагуу холбох үйлилгээ үзүүлэх төлбөрийг иргэн хуулийн этгээдээс авна" заасны дагуу 2015 оны "ЭДЦС"ТӨХК-ийн ТУЗ-ын батласан "Үйлчилгээний үнэ тариф" тогтоолд заасан үнэ тарифийг мөрдөж ажиллаж байна.
Дулааны техникийн нөхцөлийн хураамжийг
Хаан банк 5090375159
Төрийн банк 130400024491 дансанд авч байна.
"ЭДЦС"ТӨХК-ийн Дулааны техникийн нөхцөл олгох тухай журам, тодруулах хуудсыг хавсаргав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Горим, тооцооны инженер: Ж.Ууганжаргал
Холбогдох утас: 99876098
Цахим хаяг: Uugaakhan@gmail.com